ЗОРИЛГО
Хичээлийн зорилго: Жагсаал, цуглааны үед цагдаагийн байгууллага, алба хаагчаас хийж гүйцэтгэх ажлын аргачлалыг тогтоох, нийтийн хэв журам сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах цогц ажиллагааны мэдлэг чадварыг эзэмшүүлэх, Нийтийн хамарсан эмх замбараагүй байдлын үед аравт ажиллагааны хамгаалалтын байрлал, командыг хэрэгжүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино..
АГУУЛГА
Цахим хичээлд дараах агуулгыг багтаана:
- Хичээлийн агуулга: - Цагдаагийн албаны тухай хууль 2-р бүлэг 12.1.2, 12.1.7-р зүйл, 4-р бүлэг 35.1.2, 44-р зүйл, 5-р бүлэг 52.1.9, 54.2.6, 57.1.9-р зүйл, 6-р бүлэг 59.1.1. - Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль - “Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар” ХЗДХ-ийн сайд УЕП-ын хамтран баталсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/102, А/224 дүгээр тушаал. - Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын Код-500 /Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаанд хамгаалалтын байрлалыг тогтоох, командыг хэрэглэх аргачлал/ - Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын Код-502 /Жагсаал, цуглааны үед олон нийтийн аюулгүй байдлыг хангах/ - Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын Код-503 /Жагсаал, цуглааныг албадан тараах/