Үндсэн контент руу шилжих

Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай


MOJHA
Энэхүү сургалтанд элсэхийн тулд багшид хандана уу

ЗОРИЛГО

Эрүүгийн хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, эрүүгийн хууль тогтоомжийн шинэчлэлийн үйл явц, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн агуулга, үзэл баримтлал, мөн чанарын талаарх мэдлэг, холбогдох нэр томьёо ухагдахууныг тайлбарлах, хууль хэрэглээний чадвар эзэмшүүлэхэд оршино.

ЗОРИЛТ

  • Эрүүгийн хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлагыг судлах
  • Эрүүгийн хуулийн шинэчлэлийн үйл явцад дүн шинжилгээ хийх
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн агуулга, үзэл баримтлал, онцлог зохицуулалтыг судлах
  • Эрүүгийн хуулийн хэрэглээний нэгдмэл байдалд дүн шинжилгээ хийх.

АГУУЛГА

Цахим хичээлд дараах агуулгыг багтаана:

  • Эрүүгийн хуулийн шинэчлэх хэрэгцээ, шаардлага, эрүүгийн хууль тогтоомуийн шинэчлэлийн үйл явц, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн агуулга, үзэл баримтлал, онцлог зохицуулалт, хууль хэрэглээний нэгдмэл байдал.

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ


ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ ДЭД СЭДЭВ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭР
1 Сэдэв 1. Эрүүгийн хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, шинэчлэлийн үйл явцийн тойм (2017-2022) - Эрүүгийн хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага
- - Эрүүгийн хуулийн шинэчлэлийн үйл явц, үр дүн
10 минут Цахим
(Цахим лекц)
2 Сэдэв 2. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн агуулга, үзэл баримтлал, онцлог (2017-2020) - 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга
- 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлтийн агуулга, үр дагавар (Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох журам өөрчилсөн)
- 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга
- 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга (Цар тахалтай холбоотой)
10 минут Цахим
(Цахим лекц, асуулт)
3 Сэдэв 3. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн агуулга, үзэл баримтлал, онцлог (2020-2022) - 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга (Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль баталсантай холбоотой)
- 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга (Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хууль баталсантай холбоотой)
10 минут Цахим
(Цахим лекц)
4 Сэдэв 4. Авлигын гэмт хэргийн ялын бодлогын өөрчлөлт (2022) - Авлигын гэмт хэрэгтэй хийх эрүүгийн эрх зүйн тэмцлийг чангатгах үндэслэл, шаардлага
- Авлигын гэмт хэргийн ялын бодлогын өөрчлөлт
10 минут Цахим
(Цахим лекц, асуулт)

Тайлбар:

Сургалт цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул хичээлийн лекцийн контент (бичлэг), асуулт, сорилыг сургалтын платформд байрлуулна.

СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ

Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.

  • Цахим хичээлд хамрагдсан байдал: 40 хүртэл оноо
  • Даалгавар: Сэдэв тус бүрийн асуулт, сорилыг гүйцэтгэснээр 60 хүртэл оноо

СУРГАЛТЫН ҮР ДҮН

Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн талаар онол, арга зүйн мэдлэг олсон байна.
  • Монгол Улсын Үндсэн хууль дахь хэм хэмжээний агуулгыг зөв ойлгох чадвар эзэмшинэ.