Үндсэн контент руу шилжих

Шүүх шинжилгээний тухай хууль


MOJHA
Элсэлт Хаагдсан

ЗОРИЛГО

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай мэдлэг ашиглах ойлголт, шүүх шинжилгээ хийх үйл ажиллагааны зарчим, нийтлэг журам, шинжилгээний төрөл, хэлбэр, шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлэх талаар мэдлэг олгоход оршино.

ЗОРИЛТ

  • Тусгай мэдлэгийн ойлголт, шалгуурын талаар;
  • Шүүх шинжилгээний ойлголт, эрх зүйн зохицуулалтын тухай;
  • Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргах арга зүй;
  • Шинжээчийн дүгнэлтийг үнэлэх тусгай шалгуурын талаар мэдлэг олгох.

АГУУЛГА

Цахим хичээлд дараах агуулгыг багтаана:

  • Шүүх шинжилгээ хийлгэх үндэслэл, журам, шинжилгээ хийж дүгнэлт гаргах үйл ажиллагааны ойлголт, зарчим, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх тусгай шалгуурын тухай.

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ


ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ ДЭД СЭДЭВ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭР
1 Сэдэв 1. Тусгай мэдлэгийн тухай ойлголт - Тусгай мэдлэгийн хэрэгцээ, шаардлага
- Тусгай мэдлэгийн шалгуур
10 минут Цахим
(Цахим лекц)
2 Сэдэв 2. Шүүх шинжилгээний ойлголт - Ойлголт, үүсэл, хөгжил
- Шинжилгээний төрөл, хэлбэр
- Зарим төрлийн шинжилгээний онцлог
10 минут Цахим
(Цахим лекц)
3 Сэдэв 3. Шүүх шинжилгээний нийтлэг журам - Шүүх шинжилгээний зарчим
- Шинжилгээ хийлгэхэд анхаарах асуудал
10 минут Цахим
(Цахим лекц)
4 Сэдэв 4. Шинжээчийн дүгнэлт гаргах үйл ажиллагааны стандарт - Шинжилгээний арга зүйн ойлголт
- Адилтгалын шинжилгээ
- Оношлолын шинжилгээ
10 минут Цахим
(Цахим лекц)
5 Сэдэв 5. Шинжээчийн дүгнэлтийг үнэлэх тусгай шалгуур - Хууль зүйн шалгуур
- Шинжлэх ухааны шалгуур
- Техник шалгуур
- Хүний хүчний шалгуур
10 минут Цахим
(Цахим лекц)
6 Сэдэв 6. Шүүх шинжилгээний байгууллага, алба хаагчийн баталгаа - Шинжилгээний байгууллагын тогтолцоо
- Алба хаагчдын баталгаа, онцлог
10 минут Цахим
(Цахим лекц)

Тайлбар:

Сургалт цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул хичээлийн лекцийн контент (бичлэг), асуулт, сорилыг сургалтын платформд байрлуулна.

СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ

Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.

  • Цахим хичээлд хамрагдсан байдал: 40 хүртэл оноо
  • Даалгавар: Сэдэв тус бүрийн асуулт, сорилыг гүйцэтгэснээр 60 хүртэл оноо

СУРГАЛТЫН ҮР ДҮН

Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн талаар онол, арга зүйн мэдлэг олсон байна.
  • Монгол Улсын Үндсэн хууль дахь хэм хэмжээний агуулгыг зөв ойлгох чадвар эзэмшинэ.