ЗОРИЛГО
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай мэдлэг ашиглах ойлголт, шүүх шинжилгээ хийх үйл ажиллагааны зарчим, нийтлэг журам, шинжилгээний төрөл, хэлбэр, шинжээчийн дүгнэлтийг хэрхэн үнэлэх талаар мэдлэг олгоход оршино.
ЗОРИЛТ
- Тусгай мэдлэгийн ойлголт, шалгуурын талаар;
- Шүүх шинжилгээний ойлголт, эрх зүйн зохицуулалтын тухай;
- Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргах арга зүй;
- Шинжээчийн дүгнэлтийг үнэлэх тусгай шалгуурын талаар мэдлэг олгох.
АГУУЛГА
Цахим хичээлд дараах агуулгыг багтаана:
- Шүүх шинжилгээ хийлгэх үндэслэл, журам, шинжилгээ хийж дүгнэлт гаргах үйл ажиллагааны ойлголт, зарчим, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх тусгай шалгуурын тухай.
ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ
№ | ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ | ДЭД СЭДЭВ | ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА | ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭР |
---|---|---|---|---|
1 | Сэдэв 1. Тусгай мэдлэгийн тухай ойлголт | - Тусгай мэдлэгийн хэрэгцээ, шаардлага - Тусгай мэдлэгийн шалгуур |
10 минут | Цахим (Цахим лекц) |
2 | Сэдэв 2. Шүүх шинжилгээний ойлголт | - Ойлголт, үүсэл, хөгжил - Шинжилгээний төрөл, хэлбэр - Зарим төрлийн шинжилгээний онцлог |
10 минут | Цахим (Цахим лекц) |
3 | Сэдэв 3. Шүүх шинжилгээний нийтлэг журам | - Шүүх шинжилгээний зарчим - Шинжилгээ хийлгэхэд анхаарах асуудал |
10 минут | Цахим (Цахим лекц) |
4 | Сэдэв 4. Шинжээчийн дүгнэлт гаргах үйл ажиллагааны стандарт | - Шинжилгээний арга зүйн ойлголт - Адилтгалын шинжилгээ - Оношлолын шинжилгээ |
10 минут | Цахим (Цахим лекц) |
5 | Сэдэв 5. Шинжээчийн дүгнэлтийг үнэлэх тусгай шалгуур | - Хууль зүйн шалгуур - Шинжлэх ухааны шалгуур - Техник шалгуур - Хүний хүчний шалгуур |
10 минут | Цахим (Цахим лекц) |
6 | Сэдэв 6. Шүүх шинжилгээний байгууллага, алба хаагчийн баталгаа | - Шинжилгээний байгууллагын тогтолцоо - Алба хаагчдын баталгаа, онцлог |
10 минут | Цахим (Цахим лекц) |
Тайлбар:
Сургалт цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул хичээлийн лекцийн контент (бичлэг), асуулт, сорилыг сургалтын платформд байрлуулна.
СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ
Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.
- Цахим хичээлд хамрагдсан байдал: 40 хүртэл оноо
- Даалгавар: Сэдэв тус бүрийн асуулт, сорилыг гүйцэтгэснээр 60 хүртэл оноо
СУРГАЛТЫН ҮР ДҮН
Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.
- Монгол Улсын Үндсэн хуулийн талаар онол, арга зүйн мэдлэг олсон байна.
- Монгол Улсын Үндсэн хууль дахь хэм хэмжээний агуулгыг зөв ойлгох чадвар эзэмшинэ.