ЗОРИЛГО
Үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол,хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчинд аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, түүнийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт,түүнчлэн зөвшөөрлийн ангилал зэргийн талаар онолын системтэй мэдлэг олгох, улмаар тэдгээрийг практик үйл ажиллагаандаа ашиглах чадварыг эзэмшүүлэхэд оршино.
ЗОРИЛТ
- Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчмын талаар судлах
- Зөвшөөрлийн ангилал, хугацаа, код зэргийн талаар гүнзгийрүүлэн судлах
- Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тэдгээрийн эрх хэмжээ
- Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч этгээдэд тавигдах нийтлэг ба тусгай шаардлагыг судлаж түүний эрх зүйн байдлыг тодорхойлох
- Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг судлах
- Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн талаар судлах
- Зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны төрлүүдийн талаар судалж тэдгээрт зөвшөөрөл олгох процесс, эрх зүйн зохицуулалтын талаар нарийвчлан судлах
- Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилтэд хэн хэрхэн хяналт тавих талаар судлах
АГУУЛГА
Цахим хичээлд дараах агуулгыг багтаана:
- Зөвшөөрлөөр эрхлэдэг үйл ажиллагаа гэдэгт ямар үйл ажиллагаа хамаардаг талаар болон тэдгээрт зөвшөөрөл олгох, түүнийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам, зөвшөөрлийн ангилал, хугацаа, код, зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд тэдгээрийн эрх хэмжээ, зөвшөөрөл олгох хүсэлт гаргасан этгээдэд тавигдах шаардлага, түүний эрх зүйн байдал, зөвшөөрлийн нэгдсэн сан, зөвшөөрлийн хуулийн хэрэгжилт, түүнд тавих хяналт зэрэг агуулгын хүрээнд хичээлийг зохион байгуулна.
ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ
№ | ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ | ДЭД СЭДЭВ | ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА | ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭР |
---|---|---|---|---|
1 | Сэдэв 1. Зөвшөөрлийн тухай хууль түүний үзэл баримтлал, агуулга | Зөвшөөрлийн тухай хууль түүний бүтэц, үзэл баримтлал, зарчим | 10 минут | Цахим (Цахим лекц) |
Зөвшөөрлийн хуульд орсон шинэчлэл өөрчлөлт, онцлох заалт | ||||
2 | Сэдэв 2. Зөвшөөрөл түүний эрх зүйн зохицуулалт | Зөвшөөрлийн тухай ойлголт, ангилал, хугацаа, код | 10 минут | Цахим (Цахим лекц, асуулт) |
Зөвшөөрөл олгох, сунгах журам /+Зөвшөөрөл хүсэгчид тавигдах шаардлага / | ||||
Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам | ||||
3 | Сэдэв 3. Зөвшөөрлийн бүртгэл, мэдээлэл | Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн тухай, мэдээлэл лавлагаа олгох үйл ажиллагаа | 10 минут | Цахим (Цахим лекц, бие даалт) |
4 | Сэдэв 4.5. Зөвшөөрөл эрхлэх үйл ажиллагаа түүний эрх зүйн зохицуулалт | - Зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа түүний төрөл - Тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа түүнд эрх олгох этгээд |
10 минут | Цахим (Цахим лекц) |
5 | - Энгийн зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа, түүнд эрх олгох этгээд | 10 минут | Цахим (Цахим лекц) |
|
6 | Сэдэв 6. Зөвшөөрлийн хууль тогтоомжийн хэрэгжилт,түүнд тавих хяналт | - Зөвшөөрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээд түүний чиг үүрэг | 10 минут | Цахим (Цахим лекц, сорил) |
- Зөвшөөрөл олгох, шинээр бий болгох, зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг өөрчлөх зэрэгт хяналт, дүн шинжилгээ хийх |
Тайлбар:
Сургалт цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул хичээлийн лекцийн контент (бичлэг), асуулт, сорилыг сургалтын платформд байрлуулна.
СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ
Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.
- Цахим хичээлд хамрагдсан байдал: 40 хүртэл оноо
- Даалгавар: Сэдэв тус бүрийн асуулт, сорилыг гүйцэтгэснээр 60 хүртэл оноо
СУРГАЛТЫН ҮР ДҮН
Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.
- Монгол Улсын Үндсэн хуулийн талаар онол, арга зүйн мэдлэг олсон байна.
- Монгол Улсын Үндсэн хууль дахь хэм хэмжээний агуулгыг зөв ойлгох чадвар эзэмшинэ.