ЗОРИЛГО
Захиргааны Ерөнхий хуулиар тодорхойлсон захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам, захиргааны шийдвэрт хамаарах бодит нөхцөл байдлыг шинжлэн судлах болон хууль зүйн үндэслэл хэсэгт хуулиудыг зөв эрэмбэлэх талаарх мэдлэг, хууль зүйн техникийн чадварыг эзэмшүүлэхэд оршино.
ЗОРИЛТ
- Захиргааны тухай ойлголт , зарчим
- Захиргааны шийдвэр гаргах нөхцөл байдлыг нарийвчлан судлах
- Захиргааны шийдвэрт тавигдах ерөнхий шаардлагатай танилцах
- Захиргааны шийдвэрийг мэдэгдэх үйл ажиллагааг судлах
- Захиргааны шийдвэрт гомдол гаргах ажиллагааны талаар
- Захиргааны хууль бус шийдвэрийн эрх зүйн дагавар, хариуцлага
АГУУЛГА
Цахим хичээлд дараах агуулгыг багтаана:
- Захиргааны тухай ойлголт, зарчим, шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг тогтоох нотлох баримтуудыг хэрхэн цуглуулах ба үнэлэх, бичгээр гарах захиргааны актад тавигдах шаардлага, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль бус шийдвэрийн эрх зүйн үр дагавар.
ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ
№ | ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ | ДЭД СЭДЭВ | ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА | ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭР |
---|---|---|---|---|
1 | Сэдэв 1. Захиргааны тухай ойлголт, орчин үеийн чиг хандлага, захиргааны үйл ажиллагааны зарчим | Захиргааны тухай онолын үзэл баримтлал | 10 минут | Цахим (Цахим лекц) |
Захиргааны шийдвэр гаргах тусгай зарчим | ||||
2 | Сэдэв 2. Захиргааны үйл ажиллагааны хэлбэр | Захиргааны акт | 10 минут | Цахим (Цахим лекц, асуулт) |
Захиргааны гэрээ | ||||
3 | Сэдэв 3. Захиргааны шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг судлах | Нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх нь | 10 минут | Цахим (Цахим лекц, бие даалт |
4 | Сэдэв 4. Захиргааны актын хууль зүйн үндэслэл хэсэгт хуулиудыг зөв эрэмбэлэх нь | Бичгээр гаргасан захиргааны актад тавиглах шаардлага | 10 минут | Цахим (Цахим лекц, асуулт) |
5 | Сэдэв 5. Захиргааны шийдвэрт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх | Гомдлыг зорилгодоо болон хуульд нийцсэн эсэхийг шалгах нь | 10 минут | Цахим (Цахим лекц) |
6 | Сэдэв 6. Хууль бус захиргааны актын эрх зүйн үр дагавар, хариуцлага | Захиргааны актын алдааны талаар | 10 минут | Цахим (Цахим лекц, сорил) |
Захиргааны алдаатай шийдвэр гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага |
Тайлбар:
Сургалт цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул хичээлийн лекцийн контент (бичлэг), асуулт, сорилыг сургалтын платформд байрлуулна.
СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ
Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.
- Цахим хичээлд хамрагдсан байдал: 40 хүртэл оноо
- Даалгавар: Сэдэв тус бүрийн асуулт, сорилыг гүйцэтгэснээр 60 хүртэл оноо
СУРГАЛТЫН ҮР ДҮН
Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.
- Монгол Улсын Үндсэн хуулийн талаар онол, арга зүйн мэдлэг олсон байна.
- Монгол Улсын Үндсэн хууль дахь хэм хэмжээний агуулгыг зөв ойлгох чадвар эзэмшинэ.