Үндсэн контент руу шилжих

Хөдөлмөрийн тухай хууль


MOJHA
Энэхүү сургалтанд элсэхийн тулд багшид хандана уу

ЗОРИЛГО

Хөдөлмөрийн тухай хууль дахь шинэ зохицуулалтыг зөв хэрэглэх, хөдөлмөрийн харилцаанд хэрэглэх хууль тогтоомжийн эрэмбэ, Хөдөлмөрийн тухай хуульд орсон зарчмын өөрчлөлтийн талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулж чадавхжуулах.

ЗОРИЛТ

  • Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчны талаар онол, арга зүйн мэдлэг олгох
  • Хөдөлмөрийн тухай хууль хууль дахь зохицуулалтыг уялдуулж хэрэглэх чадвар эзэмшүүлэх
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж шийдвэр гаргах арга зүйн мэдлэг эзэмшүүлэх

АГУУЛГА

Цахим хичээлд дараах агуулгыг багтаана:

  • Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан зохицуулалтыг байгууллагад хэрэглэх, тус хууль хууль дахь хөдөлмөрийн гэрээ, ажлын цаг, цалин хөлс, хариуцлага, маргаантай холбоотой зохицуулалтын онцлог, хэрэглээ
  • Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах онцлог, дотоод хэм хэмжээний онцлог, хэрэглээ

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ


ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ ДЭД СЭДЭВ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭР
1 Сэдэв 1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн харилцааны тухай ойлголт, зохицуулалтын онцлог 10 минут Цахим
(Цахим лекц)
Хөдөлмөрийн харилцаанд хэрэглэх хуулийн эрэмбэ
2 Сэдэв 2. Хөдөлмөрийн тухай хуульд орсон зарчмын өөрчлөлт Өөрчлөлтийн онцлог, зөв хэрэглэх (хөдөлмөрийн гэрээний төрөл, онцлог, ажлын цаг, цалин хөлс) 10 минут Цахим
(Цахим лекц, асуулт)
3 Сэдэв 3. Хөдөлмөрийн харилцаан дахь зохицуулалтын хэлбэрүүдээс Зохицуулалтын хэлбэрүүдийн ялгаа, уялдаа 10 минут Цахим
(Цахим лекц, бие даалт
4 Сэдэв 4. Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл, үр дагавар Дуусгавар болох үндэслэл тус бүрийн ялгаа, үр дагавар 10 минут Цахим
(Цахим лекц, асуулт)
5 Сэдэв 5. Сахилгын шийтгэл Сахилгын шийтгэлийн төрөл, зөв хэрэглэх 10 минут Цахим
(Цахим лекц)
6 Сэдэв 6. Хөдөлмөрийн эрхийн маргаан Хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх арга зам 10 минут Цахим
(Цахим лекц, сорил)

Тайлбар:

Сургалт цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул хичээлийн лекцийн контент (бичлэг), асуулт, сорилыг сургалтын платформд байрлуулна.

СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ

Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.

  • Цахим хичээлд хамрагдсан байдал: 40 хүртэл оноо
  • Даалгавар: Сэдэв тус бүрийн асуулт, сорилыг гүйцэтгэснээр 60 хүртэл оноо

СУРГАЛТЫН ҮР ДҮН

Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн талаар онол, арга зүйн мэдлэг олсон байна.
  • Монгол Улсын Үндсэн хууль дахь хэм хэмжээний агуулгыг зөв ойлгох чадвар эзэмшинэ.