Үндсэн контент руу шилжих

Төрийн албаны тухай хууль


MOJHA
Энэхүү сургалтанд элсэхийн тулд багшид хандана уу

ЗОРИЛГО

Төрийн албан тушаалыг эрхлэхэд шаардлагатай төрийн албаны үндсэн зарчим, онцлог, төрийн албаны хүний нөөцийн бодлого, зохицуулалтын талаарх мэдлэг чадвараа дээшлүүлж, Төрийн албаны тухай хуулийг үйл ажиллагаандаа үр дүнтэй хэрэглэх хандлага, зан үйлийг төлөвшүүлэхэд оршино.

ЗОРИЛТ

  • Төрийн албаны хүний нөөцийн бодлого, зохицуулалт, түүний онцлогийн талаар онол, арга зүйн мэдлэг олгох
  • Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтуудыг уялдуулж хэрэглэх чадвар эзэмшүүлэх
  • Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын асуудлаар Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн шийдвэр гаргах арга зүйн мэдлэг эзэмшүүлэх

АГУУЛГА

Цахим хичээлд дараах агуулгыг багтаана:

  • Төрийн албаны тухай хууль, түүнд орсон нэмэлт өөрчлөлтүүдэд тулгуурлан төрийн алба, төрийн албаны хүний нөөцийн бодлого, зохицуулалтын онцлог, түүний хэрэглээ, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах онцлог

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ


ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ ДЭД СЭДЭВ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭР
1 Сэдэв 1: Төрийн албаны онцлог, төрийн албан тушаалын ангилал - Төрийн албаны эрхэм зорилго, чиг үүрэг, үндсэн зарчим
- Төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл
10 минут Цахим
(Цахим лекц, сорил)
2 Сэдэв 2: Төрийн албан дахь бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын тогтолцоо - Сул орон тоог нөхөх бодлого, зохицуулалтын онцлог 10 минут Цахим
(Цахим лекц, сорил)
3 Сэдэв 3: Төрийн албан хаагчийн сургалт, шатлан дэвших тогтолцоо - Мэргэшүүлэх багц сургалт, шатлан дэвшүүлэх бодлого, зохицуулалтын уялдаа 10 минут Цахим
(Цахим лекц, асуулт)
4 Сэдэв 4: Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаа - Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах бодлого
- Сахилгын шийтгэлийн төрөл, тэдгээрийг зөв хэрэглэх
10 минут Цахим
(Цахим лекц, сорил)
5 Сэдэв 5: Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл - Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн үнэлгээг зөв хийх 10 минут Цахим
(Цахим лекц, асуулт)
6 Сэдэв 6: Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа - Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны төрөл, түүнийг оновчтой хэрэглэх 10 минут Цахим
(Цахим лекц, сорил)

Тайлбар:

Сургалт цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул хичээлийн лекцийн контент (бичлэг), асуулт, сорилыг сургалтын платформд байрлуулна.

СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ

Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.

  • Цахим хичээлд хамрагдсан байдал: 40 хүртэл оноо
  • Даалгавар: Сэдэв тус бүрийн асуулт, сорилыг гүйцэтгэснээр 60 хүртэл оноо

СУРГАЛТЫН ҮР ДҮН

Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн талаар онол, арга зүйн мэдлэг олсон байна.
  • Монгол Улсын Үндсэн хууль дахь хэм хэмжээний агуулгыг зөв ойлгох чадвар эзэмшинэ.