Үндсэн контент руу шилжих

Монгол Улсын Үндсэн Хууль


MOJHA
Энэхүү сургалтанд элсэхийн тулд багшид хандана уу

ЗОРИЛГО

Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийн тулд Үндсэн хуулийн бүтэц, тэдгээрийн агуулгын талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулж чадавхжуулах.

ЗОРИЛТ

  • Монгол Улсын Үндсэн хуулийн талаар онол, арга зүйн мэдлэг олгох
  • Монгол Улсын Үндсэн хууль дахь хэм хэмжээний агуулгыг зөв ойлгох чадвар эзэмшүүлэх

АГУУЛГА

Цахим хичээлд дараах агуулгыг багтаана:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн удиртгал хэсэг болон Монгол Улсын бүрэн эрхт байдлын талаар
  • Хүний эрх, эрх чөлөөний талаар
  • Монгол Улсын төрийн байгууллын талаар

ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ


ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ ДЭД СЭДЭВ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА ХИЧЭЭЛИЙН ХЭЛБЭР
1 Сэдэв 1. Монгол Улсын бүрэн эрхт байдал Үндсэн хуулийн удиртгал хэсэг 10 минут Цахим
(Цахим лекц)
Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг
2 Сэдэв 2. Хүний эрх, эрх чөлөө Монгол Улсын олон улсын гэрээний тухай, иргэний үндсэн эрх, тэдгээрийн ангилал 10 минут Цахим
(Цахим лекц, асуулт)
3 Сэдэв 3. Монгол Улсын Их Хурал - Хууль тогтоох эрх мэдэл Монгол Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллага болох, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх тухай 10 минут Цахим
(Цахим лекц, бие даалт
4 Сэдэв 4. Монгол Улсын Ерөнхийлөгч – Монгол Улсын төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болох тухай, бүрэн эрхийн тухай 10 минут Цахим
(Цахим лекц, асуулт)
5 Сэдэв 5. Монгол Улсын Засгийн газар – төрийн гүйцэтгэх дээд байгууллага Монгол Улсын Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн гүйцэтгэх дээд байгууллага болох тухай, түүний эрх хэмжээ 10 минут Цахим
(Цахим лекц)
6 Сэдэв 6. Шүүх эрх мэдэл Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тухай, шүүхийн тогтолцооны тухай 10 минут Цахим
(Цахим лекц, сорил)

Тайлбар:

Сургалт цахим хэлбэрээр зохион байгуулагдах тул хичээлийн лекцийн контент (бичлэг), асуулт, сорилыг сургалтын платформд байрлуулна.

СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭ

Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.

  • Цахим хичээлд хамрагдсан байдал: 40 хүртэл оноо
  • Даалгавар: Сэдэв тус бүрийн асуулт, сорилыг гүйцэтгэснээр 60 хүртэл оноо

СУРГАЛТЫН ҮР ДҮН

Нийт 100 хүртэл оноогоор үнэлнэ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн талаар онол, арга зүйн мэдлэг олсон байна.
  • Монгол Улсын Үндсэн хууль дахь хэм хэмжээний агуулгыг зөв ойлгох чадвар эзэмшинэ.